ЗХЖШ-ын даргын тушаалаар цэргийн албаны аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилготой ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяраар ахлуулсан ажлын дэд хэсгүүд Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажиллаж байна.

Дэд ажлын хэсгүүд 2026 оны 06 дугаар сарын 05-13-ны өдрүүдэд Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад эрсдэлийн хяналт, шалгалтын ажлыг явууллаа.

Төлөвлөгөөний дагуу 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зарим анги, салбарт ажиллаж, үйл ажиллагааны эрсдэлийг урьдчилсан байдлаар тодорхойлж, санал зөвлөмж боловсруулж ажиллах юм.