Дэлхийн Энх тайвны өдрийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд “Энх тайвнаар зэрэгцэн оршихуй: Орчин үе ба Монгол” эрдэм шинжилгээний хурал боллоо.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1981 онд жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдрийг дэлхийн даяар Энх тайвны өдөр болгон тэмдэглэхээр зарлаж, дэлхий нийтэд хүний эрх, тэгш байдал, шударга ёс, энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхийн нийтээр гал зогсоож, хүчирхийллээс татгалзах өдөр болгон тэмдэглэхийг Ассамблей мэдэгдээд, энэ өдрийн турш бүх улс, ард түмэнд байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. НҮБ-ын гишүүн бүх улс, тус байгууллагын системийн байгууллагууд, бүс нутгийн болон засгийн газрын бус байгууллагууд болон хувь хүмүүс Олон улсын энх тайвны өдрийг зохих хэлбэрээр, тодруулбал даян дэлхийд гал зогсоохын тулд НҮБ-тай хамтран ажиллах, нийгмийг гэгээрүүлэх, мэдээллээр хангах замаар тэмдэглэхийг Ассамблей уриалсан байна.
Энэ жилийн Дэлхийн Энх тайвны өдрийн өдрийг ЮНЕСКО-оос “Амар тайван дэлхийг үйлдлээрээ бүтээе” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран Дэлхийн Энх тайвны өдрийг хамтран тэмдэглэж, “Энх тайвнаар зэрэгцэн оршихуй: Орчин үе ба Монгол” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хуралд 100 орчим эрдэмтэн судлаачид энх тайвны сэдвээр 22 илтгэл хэлэлцүүллээ. Бид ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянгаас хурлын ач холбогдлыг асууж сонирхсон юм.
С.Уянга: НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО Дэлхийн II дайны дараа боловсрол, соёл, шинжлэх ухаанаар дамжуулан дэлхий дахинд энх тайвныг тогтоох зорилготойгоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа энх тайвныг түгээн дэлгэрүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдөр цаг уурын дулаарал, зөрчил мөргөлдөөн гээд дэлхий дахинд тулгамдсан маш олон асуудал, сорилт байна. Иймдээ ч энэ жил бүгдээрээ үйлдлээрээ энх тайвныг дэлхий нийтэд түгээе гэсэн уриан дор тэмдэглэж байна. Хүн бүхэн энх тайвныг бий болгохын төлөө, амар амгалан дэлхийг бий болгохын төлөө үйлдэл хийгээсэй гэсэндээ ШУА-ийн Философийн хүрээнэлнтэй хамтран энэ хурлыг зохион байгуулж байна.
Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхий дахинд болж байгаа мөргөлдөөн, үл ойлголцол, зөрчилдөөний талаар өдөр тутам хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Энэ үед НҮБ-аас зарласан Олон улсын Энх тайвны өдрийг жил бүр онцлон тэмдэглэх болсон нь эв нэгдэл, энх тайванд уриалсан онцгой үйл явдал билээ. Манай улс Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдлыг хангахад гар бие оролцож байгаагийн нэг жишээ нь “Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай олон улсын гэрээ”-нд 2022 оны гуравдугаар сарын 10-нд албан ёсоор нэгдсэнээр уг гэрээнд нэгдэн орсон 57 дахь улс болжээ. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний үндсэн зорилго нь улс орнуудыг цөмийн зэвсгээ хураахад нөлөөлөх, цөмийн зэвсгийг үр дүнтэй, баталгаатай, эргэж буцалтгүйгээр, цаг хугацаа зааж устгахад дөхөм үзүүлэх, цаашид дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг устгахад хувь нэмрээ оруулах, цөмийн зэвсгийг ашиглахгүй, эзэмшихгүй байх хэм хэмжээг тогтооход оршиж буй юм. Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдалд өөрийн хувь нэмрээ оруулж “Pax Mongolica” буюу “Монголын энх тайван” үзэл санааг тэртээ XIII зуунаас гаргаж ирсэн тухай ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн ярьж байлаа.
Б. Пүрэвсүрэн: Жил бүрийн 9-р сарын 21-нд Дэлхийн энх тайвны өдрийг тэмдэглэнэ өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ удаад ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос бидэнд санал тавьсны дагуу ШУА-ийн Философийн хүрээлэн хамтраад энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Бид энх тайвны тухай асуудлыг янз бүрийн түвшинд тухайлбал утга зохиол мөн хөдөлгөөн гэх зэрэг байдлаар янз бүрээр авч үзэж байсан боловч эрдэм шинжилгээний хурлын үүднээс онолын, үзэл баримтлалын үүднээс авч үзэж байсан тохиолдол харьцангуй цөөхөн юм болов уу гэж бодож байна. Бидний хувьд энэхүү хурлын нэрийг сонгохдоо хүн төрөлхтөн үеийн үед энх тайвныг мөрөөдөж тэмүүлж ирсэн боловч түүнийг яг хэрэгжүүлэх, биелүүлэх талаар хэрхэн яаж анхаарч ирж байсан бэ? гэдэг асуудалд түлхүү анхаарсан. Ялангуяа, хүн төрөлхтөн ямар ч шашин, соёл, түүх, угсаа гарвалтай байснаас үл хамааран нэг цаг хугацаанд зэрэгцээ байдлаар мөр зэрэгцэн оршиж байдаг. Тийм учраас бие биенээ үгүйсгэхгүйгээр, яавал амгалан тайван эх дэлхий, энэ ертөнцийг бүтээх вэ гэдэг үүднээс энэ асуудлыг авч үзсэн юм. Тийм учраас Монголын түүхэнд амар амгаланг хэрхэн яаж авч үзэж байсан, түүнийг “тэнгэрийн” үзэлтэй яаж холбох уу? Мөн уламжлалаараа бид нар энэ дотоод сэтгэлээ хэрхэн амар тайван байлгах вэ? гэдгийг Буддын шашны онолын үүднээс авч үзэх вэ? Мөн хүн төрөлхтөн дайтана гэдэг нь зэр зэвсгийн тулаан байсан цаг үе байсан бол өнөөдөр тэр үе өөр болсон байна. Хүн төрөлхтний хоорондын дотоод тэмцэл мөргөлдөөн эцсийн эцэст мөнгө, зэвсэг, эд баялаг, эрх мэдлээс гадна худалдааны дайн гэж юу болох талаар хүртэл эдийн засаг, улс төрийн үүднээс асуудлуудыг хөндөж авч үзсэнээрээ энэ удаагийн хурал олон талтай, өвөрмөц болж байгаа гэж би хувьдаа бодож байна. Илтгэлүүд бүгд л шашин онолын үүднээс, эдийн засгийн үүднээс, философийн үүднээс, социол асуудлын үүднээс, улс төр геополитикийн үүднээс өөр өөрийн өнцгөөс ярьж байна. Та бүхний мэдэж байгаачлан, ЮНЕСКО, НҮБ-ын анхаардаг тэргүүлэх чиглэлийн эгнээнд аюулгүй байдал буюу security гэдэг сэдэв байдаг. Энэ аюулгүй байдал сэдвийг өнөө цагт хүн төрөлхтөн, шинжлэх ухааны төрөл болгон энэхүү сэдвийг өөр өөрсдийн өнцгөөс авч судалдаг. Аюулгүй байдал гэдэг бол зөвхөн цэрэг дайны батлан хамгаалахын сэдэв байхаа болиод удаж байна. Энэ бол оюун санааны аюулгүй байдал, шашны тэр дундаа сэтгэлийн амар амгалан төлөв байдлыг эрэлхийлж байгаа явдал бол хүн төрөлхтний хамгийн чухал зүйлүүдийн нэг. Тийм ч учраас, яавал хүчирхийлэлгүй энэ дэлхийг бүтээх вэ талаар Махатма Гандигийн сургаал гэх зэрэг бусад олон үзэл санааг өнөөдөр энд ярьж байна. Хүн төрөлхтөн хэдийгээр үргэлж сайн сайхныг ерөөж, хүсэж байдаг боловч бодит байдал
