Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Ц.Туяацэцэг “Хуур магнайн эгшиг” номын нээлтээ хийжээ.

Түүний номонд 100 гаруй дуучны дуулсан 300 гаруй уртын дууг нотлон эмхэтгэжээ. Тэрбээр өмнө нь уртын дууны хэд хэдэн бүтээл гаргаж байсан бөгөөд энэ удаа улам төгөлдөржүүлж хэвлүүлжээ.

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай Ц.Туяацэцэгийн номын өмнөтгөлд “Уртын дууг эгшиглээс хийж бичигт оруулна гэдэг тийм амар ажил биш. Хөгжмийн онолын яггүй боловсрол, хичээнгүй тэвчээр, хамгийн чухал нь маш сайн сонсголын чадвар шаарддаг нарийн ажил” гэж бичсэн нь ямархан их хөдөлмөр, зүтгэл гаргасан ном болохыг илтгэж байна.

Сонирхуулахад, өмнө нь уртын дуучин Ж.Дорждагва “Уртын дуу”, Н.Норовбанзад “Талын морьтны дуу”, Ш.Чимэдцэеэ “Жаахан шарга” зэрэг уртын дууны ном гаргаж байжээ.