Уншигч танаа сийлбэрч Дашбалжирын Цэрэнбатын уран бүтээлээс хүргэе. Тэрбээр олон улсад ч бүтээлээ туурвиж буй авьяастан билээ.

Түүний удирдсан баг бүрэлдэхүүний урласан бүтээлүүд дэлхий олон улсын фестивальд олонтоо уралдаж, дэлхийн сийлбэр сонирхогч олны мэлмийг баясган Монголын сийлбэр урлаачдын чадвар чансааг дэлхийд эрэмбэлж чадсан хэмээн мэргэжил нэгтнүүд нь үздэг аж.

Тэдгээр уран бүтээлийн ерөнхий сэдвийн хүрээг авч үзвэл Монгол ахуй амьдралын хэв маяг, үлгэр домгийн сэдэв зонхилох боловч Монгол уран бүтээлчдийн дахин давтагдашгүй, уран сэтгэмжийн баялаг өгүүлэмжийг гаргасан нь урлаг сонирхогчид тэр тусмаа дэлхийн сийлбэрийн урлагийн тавцанд өөрсдийн байр сууриа нэгэнт олсон байна.

Д.Цэрэнбат 1982 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн.

1989-2000 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургууль

2000-2004 онд ДУДэСургуулийг зураач, сийлбэрч мэргэжлээр

2002 онд шилдэг оюутан

2004 онд “Урандал” компанид сийлбэрч дизайнер, чөлөөт уран бүтээлч

2005 онд “Тататунга” компанид сийлбэрч дизайнер, чөлөөт уран бүтээлч

2006-2011онд ДУДэС-д уран сийлбэрийн багш

2012 оноос чөлөөт уран бүтээлч

2013 оноос “Мөнгөн цой” ХХК-ийн захирал

Бүтээл

2003 онд ХАВАР үзэсгэлэнд “Домог” бүтээл