МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

Яргайтын аманд байрлах 1419 нэгж талбарт орц, гарц чөлөөлөх ажил бүрэн хэрэгжиж дууслаа

Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлдэг нийт өргөдөл, гомдлын 60 орчим хувийг орц, гарцтай холбоотой асуудал эзэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яргайтын аманд байрлах 1419 нэгж талбарт орц, гарц чөлөөлөх ажил бүрэн хэрэгжиж дууслаа
Яргайтын аманд байрлах 1419 нэгж талбарт орц, гарц чөлөөлөх ажил бүрэн хэрэгжиж дууслаа. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүргийн 24-р хороо, Яргайтын аманд байрлах 1419 нэгж талбарт орц, гарц чөлөөлөх ажил бүрэн хэрэгжиж дууслаа.

Түргэн тусламж болон онцгой байдлын албаны тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй нарийн гудамж, мухар зам, эргэлтийн цэгүүдийг чөлөөлөн өргөтгөлөө.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлдэг нийт өргөдөл, гомдлын 60 орчим хувийг орц, гарцтай холбоотой асуудал эзэлж байна.

Иймд ирэх 2027 онд Яргайтын богино аманд орц, гарц чөлөөлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах