МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

Хяргас, Увс, Ачит нуурт тандалт судалгаа хийлээ

Мөн Хяргас нуур, Увс нуур, Ачит нуур зэрэг газруудаас 1001 шумуул цуглуулаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хяргас, Увс, Ачит нуурт тандалт судалгаа хийлээ
Хяргас, Увс, Ачит нуурт тандалт судалгаа хийлээ. Зураг: МҮОНРТ

ЗӨСҮТ-өөс шумуулаар дамжих халдварын тандалт судалгаа хийж байна.

Тандалт судалгааны явцад зорилтот бүлгийн хүн амаас асуумж судалгаа авч, шумуулаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх, эрсдэлт бүлгийн хүн амаас цус, ийлдэс цуглуулан халдваржилтыг тогтоох зорилгоор шинжилгээ авч байна.

Орон нутгийн оршин суугчид болон аялагчдад зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх зурагт хуудас, гарын авлага тараан, мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн Хяргас нуур, Увс нуур, Ачит нуур зэрэг газруудаас 1001 шумуул цуглуулаад байна.

Тандалт судалгаа 2026 оны наймдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилж, Баян-Өлгий, Ховд аймгийн гол, нууруудад хийгдэнэ гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Хуваалцах