МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

Уруул, тагнайн эмгэг болон бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уруул, тагнайн эмгэг болон бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ
Уруул, тагнайн эмгэг болон бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Эмч нарын бүрэлдэхүүнд эрүү, нүүрний мэс засал, хэл яриа засал, гажиг заслын шүдний эмчилгээний чиглэлийн эмч, мэргэжилтнүүдээс гадна бөөрний тасгийн нарийн мэргэжлийн эмч нар багтсан бөгөөд иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч, шаардлагатай өвчтөнүүдийг цаашдын эмчилгээ, мэс заслын төлөвлөгөөнд хамруулна.

Үзлэг, оношилгоо 2026 оны долоодугаар сарын 24-31-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт үргэлжилж байна.

Уруул, тагнайн эмгэгтэй хүүхдүүд болон бөөрний мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай өвчтөнүүд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв”-ийн цахим бүртгэлд хандан цаг авч, бүртгүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах