МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна

Аялал, зугаалгын улирал үргэлжилж, шатахууны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зарим шатахуун түгээх станцын татан авалт түр хугацаанд бага зэрэг удааширч байгаа хэдий ч шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна
ӨМНӨГОВЬ: Шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Аялал, зугаалгын улирал үргэлжилж, шатахууны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зарим шатахуун түгээх станцын татан авалт түр хугацаанд бага зэрэг удааширч байгаа хэдий ч шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд шатахууны хангамж тогтвортой, тасалдал үүсээгүй бөгөөд шатахуун түгээх станцууд хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Импортлогч болон борлуулагч аж ахуйн нэгжүүд нэмэлт татан авалтыг төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зохион байгуулж, хэрэглэгчдийг шатахуунаар тасралтгүй хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Иргэд, жолооч та бүхнийг албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, худал мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна.

Хуваалцах