МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаал “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” хэрэгжилтийн хүрээнд Төв аймагт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаал “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” хэрэгжилтийн хүрээнд Төв аймагт ажиллаж байна.

Төв аймгийн Зуунмод хотын Онцгой байдлын газарт ажиллаж, техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдлыг шалгалаа.

Төв аймгийн Онцгой байдлын газрын хувьд Баянчандмань суманд эрэн хайх, аврах бүлэг байгуулах, Мөнгөнморьт сумын гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг шинэчлэх асуудлыг хөндөж байна.

Онцгой байдлын салбар дан ганц улсын төсөв, гадны зээл тусламжаас хамааралтай байгаа нь хөгжихгүй байгаагийн гол шалтгаан болж байна. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн төсөл, Улсын нөөцийн тухай хуулийн төслөөр онцгой байдлын салбарыг санхүү, эдийн засгийн хувьд бие даасан болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалтаа шийддэг эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хуваалцах