МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

Тус олимпиадад дэлхийн 32 орны 570 гаруй сурагч оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс олон улсын математикийн нэр хүндтэй тэмцээн болох International Mathematics Competition (IMC)-ийн 26 дугаар олимпиад анх удаа Монгол Улсад зохион байгуулагдаж байна.

Тус олимпиадад дэлхийн 32 орны 570 гаруй сурагч оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдөж байна.

Монголын сурагчид 2025 онд Вьетнам Улсад болсон IMC-ийн 25 дугаар олимпиадаас цом хүртэж, дараагийн олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан нь энэхүү тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах үндэс болжээ. Монголын сурагчид 2010 оноос хойш энэхүү олимпиадад тогтмол, амжилттай оролцож ирсэн гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах