МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье

Халуурах, олон удаа суулгах, бөөлжих, шингэн алдалтын шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье
Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Аялал зугаалгын үеэр хүнсний болон хувийн ариун цэврийг сайтар сахих нь гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

-Хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдан авах

-Ил задгай худалдаалж буй бэлэн хоол, хүнс, жимс, жимсгэнэ хэрэглэхээс зайлсхийх

-Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх

-Хоол бэлтгэхийн өмнө болон хоол идэхийн өмнө гараа савандаж угаах

-Буцалгаж хөргөсөн эсвэл баталгаатай ундны ус хэрэглэх

-Суулгалт, бөөлжилтийн үед шингэнийг ойр ойрхон бага багаар нөхөх

-Халуурах, олон удаа суулгах, бөөлжих, шингэн алдалтын шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Хүнсний болон гарын ариун цэврийг сахиж, өөрийгөө болон гэр бүлээ гэдэсний халдварт өвчнөөс хамгаалцгаая.

Хуваалцах