МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа
Гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгааллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.

Алба хаагчдыг очиход тус рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200метр.квадрат террас болон 800 метр.квадрат үйлчилгээний талбай бүхий рестораны 72метр.квадрат гал тогооны хэсэгт гал түймэр гарч дэлгэрсэн байсныг шуурхай ажиллаж, гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгаалсан юм.

Гал түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10,14 дүгээр ангийн 30 орчим алба хаагч, гал унтраах зориулалтын 7 автомашинтайгаар зохион байгууллаа. Гал түймрийн шалтгаан, нөхцлийг холбогдох байгууллагын ажилтнууд тогтоохоор ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах