Э.Рэнцэнханд: Монгол залуучууд ажлын зах зээлийг зөвхөн Монголоор хязгаарлаж битгий хараасай
Э.Рэнцэнханд нь Уганда улсад дүрвэгсдийн хуаран дахь төсөл, хөтөлбөрт хяналт тавьж 3 жил ажилласан бөгөөд одоо Герман улсын Берлин хотод ажиллаж амьдардаг. Тэрбээр "International Rescue Committee" (IRC) олон улсын байгууллагад төслийн чанар хариуцсан захирлаар ажилладаг. Түүнийг8 Редакцын зочин була
Мэдээллийн алба

Э.Рэнцэнханд нь Уганда улсад дүрвэгсдийн хуаран дахь төсөл, хөтөлбөрт хяналт тавьж 3 жил ажилласан бөгөөд одоо Герман улсын Берлин хотод ажиллаж амьдардаг. Тэрбээр "International Rescue Committee" (IRC) олон улсын байгууллагад төслийн чанар хариуцсан захирлаар ажилладаг. Түүнийг "Редакцын зочин" буландаа урьж, онлайнаар ярилцлаа.
- Олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байгаа. Ажил мэргэжлийнхээ талаар яриагаа эхэлье?
Хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ олон төрөл байдаг. Манай байгууллага таван төрлийн төсөл хэрэгжүүлдэг. Дэлхий даяар 40 сая гаруй дүрвэгсэд байдгаас манай байгууллага дүрвэгсдийг байршуулдаг болон төсөл хэрэгжиж буй 35 гаруй оронд хүрч ажилладаг. Ихэвчлэн НҮБ, Германы Засгийн газар, Америкийн засгийн газар, болон Европын Холбоогоос төслийн санхүүжилтээ авдаг. Би Берлин хотод амьдарч, IRC-ийн Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн чанар хариуцсан захирлаар ажилладаг.

Үүнээс өмнө Уганда улсад гурван жил төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Уганда бол дэлхийд хамгийн олон дүрвэгсдийг байршуулдаг орны нэг бөгөөд ялангуяа Өмнөд Судан улсаас сая гаран дүрвэгсэд байршин амьдардаг. Тайван орон боловч нийтдээ 14 дүрвэгсдийн хуарантай. Би тэнд дүрвэгсдийн хуаранд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр дээр хяналт тавьж ажилладаг байсан.
-Дүрвэгсдэдзориулсантавантөрлийнтөсөлхэрэгжүүлдэггэлээ. Ихэвчлэнямарчиглэлийнтөслүүдбайдагвэ?
-Эрүүл мэндийн төсөл нь хамгийн том бөгөөд хамгийн их төсөв эзэлдэг. Шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг эм тариа, хоол хүнсээр хангах зэрэг өдөр тутмын хэрэгцээг хангадаг. Мөн эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлийн төслүүд бий. Дүрвэгсдийн хуаранд жендерт суурилсан хүчирхийлэл гардаг тул хамгаалах байр, эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнээс гадна эдийн засгийн чадавхжуулах төслүүд байдаг.

Ер нь дүрвэгсэд гурван замналтай байдаг: одоо байгаа орондоо суурьшин амьдрах, гуравдагч улс руу цагаачлан явах, эсвэл эх орондоо буцах. Эдгээрийн аль нэгийг сонгоход бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай тул хуулийн чиглэлийн туслалцаа ч бас хэрэгтэй болдог. Долдугаар сарын эхээр Нигери улсад эрүүл мэндийн чиглэлээр очиж, эрсдэл өндөртэй бүсэд ажилласан.
-ДүрвэгсдийнхуарандтанаасөөрМонголхүнажиллажбайнауу?
Уганда улсад дүрвэгсдийн хуарангуудаар гурван жил ажиллах хугацаандаа Монгол хүнтэй таарч байгаагүй. Гэхдээ НҮБ-ийн нэгэн Монгол мэргэжилтэн намайг явах үед нүүж ирж байсан. Нигери болон Камерун улсын хуарангуудад мөн Монгол хүнтэй тааралдаагүй. Кени улсад өөр чиглэлээр ажилладаг Монголчууд байдаг ч дүрвэгсдийн чиглэлээр ажилладаг Монгол хүн цөөхөн байх гэж бодож байна.
-Хэзээнээс энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн бэ?
-Би АНУ-д бакалавр, магистрын зэргээ хамгаалсан. Төгсөөд байгууллагынхаа Нью Йорк дахь төв салбарт мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Дараа нь Уганда дахь салбарт төслийн зохицуулагч, одоо Германы салбарт төсөл хариуцсан захирлаар ажиллаж байна. Энэ салбарт ерөнхийдөө хоёр замналаар ажилладаг: мэргэжлийн дагуу суралцаж шат дараатай ажиллах, эсвэл сайн дурын үндсэн дээр ажиллах. Миний хувьд мэргэжлийн шугамаар шат дараатай ажиллаж байна.
-Дүрвэгсдийнхуарандажиллахадямарбэрхшээлтулгардагвэ?
-Уганда улсад гурван жил ажиллах хугацаандаа нөхцөл байдал ер нь тайван байсан. Сар бүр 14 хуарангаар явж төслийн хэрэгжилттэй танилцдаг байлаа. Энэ үед хэт ядуурлыг өдөр бүр нүдээр харна. Надад хамгийн хэцүү санагдсан явдал бол Камерунд ажиллаж байхад өөрийн насаа ч мэдэхгүй жаахан охин хоёр хүүхэдтэй байсныг харсан явдал.
Ийм байдлыг харж, сонсож ажиллах нь эхний нэг-хоёр жилд сэтгэл зүйн хувьд хүнд санагдаж байлаа. Аюулгүй байдлын хувьд манай байгууллага маш нухацтай ханддаг сайн жолооч, хамгаалалтын багтай бөгөөд очих боломжгүй газарт ажилтнуудаа явуулдаггүй. Бүх ажил тогтолцооны дагуу явагддаг тул эрсдэл харьцангуй бага байдаг. Саяхан Нигер улсад ажиллахад хүн барьцаалах явдал гардаг бүсэд ажилласан нь нэлээд эрсдэлтэй байлаа.
Халуун оронд шумуулын өвчний эрсдэл өндөр тул шумуулын эсрэг эм, тос байнга хэрэглэдэг үнэртэй усны оронд шумуулын эсрэг зүйл түрхээд явдаг шүү дээ (инээв). Ундны ус асуудалтай тул дэлгүүрээс худалдан авч хэрэглэдэг, түүхий ногоо, жимс идэхийг аль болох бага хэрэглэх хэрэгтэй байдаг, учир нь халуун орны нян, бактерийн эрсдэл өндөр байдаг. Ер нь байнга өөрийн аюулгүй байдлаа бодож, анхаарч явах хэрэгтэй. Би энэ салбарт долоон жил ажилласны хувьд одоо нилээн туршлагатай болсон.
-Дүрвэгсдийнхуарандтусламжүйлчилгээгнэгдорүзүүлдэгүү, эсвэлэрүүлмэнд, хоолхүнсгэхмэтчилэнтусадньүзүүлдэгүү?
-Дүрвэгсдийн хуаранг нэг томоохон дүүрэг гэж ойлгож болно дотроо хэд хэдэн бүсэд хуваагддаг бөгөөд нэг бүсээс нөгөөд шилжихэд машинаар явах шаардлагатай. Хүмүүс дүрвэгсдийн хуаран гэхээр нягт бөөгнөрсөн газар гэж ойлгодог ч Африкийн дүрвэгсдийн хуарангууд болон доторхи бүсүүд хоорондоо харьцангуй хол зайтай байдаг. Заримдаа дүрвэгсэд нэг бүсээс нөгөөд үйлчилгээ авахаар унаагаар очих боломжгүй тул 2-3 цаг явган зорчих тохиолдол ч бий. Бүс болгонд төрөл бүрийн үйлчилгээ байдаг зарим бүсэд эмнэлэг, сургууль, эмэгтэйчүүдийг хамгаалах байр гэх мэт.

Товчоор хэлбэл, дүрвэгсдийн хуаран бол өөрийн гэсэн нэгэн тогтолцоо гэж ойлгож болно. Тухайлбал Уганда улсын дүрвэгсдийн хуаранд дотооддоо сонгууль хүртэл явуулж, дүрвэгсэд өөрсдийн удирдагчаа сонгодог. Сонгогдсон удирдагч дөрвөн сар тутам Уганда улсын Ерөнхий сайдын албаны хүмүүстэй уулзаж, дүрвэгсдийн санаа бодлыг илэрхийлдэг. Дүрвэгсдийн хуаранд ийм систем хүртэл байна гэдэг гайхалтай байгаа биз? Миний харж байсан хамгийн күүл зүйлсийн нэг нь энэ байсан.
-Дүрвэгсдийнхуарандажилхөдөлмөрэрхлэхболомжтойюу?
-Тийм, дүрвэгсэд хуарандаа ажиллах боломжтой. Уганда улсад гэхэд л 100 гаруй олон улсын болон Уганда улсын байгууллагууд дүрвэгсдийн хуаранд үйлчилгээ үзүүлж, төслөө хэрэгжүүлж ажилладаг. Тухайн хуаран дахь дүрвэгсдийг ажиллах хүчиндээ авах тохиолдолууд байдаг. Дүрвэгсдийн хуаранд зах, худалдааны төв ч байдаг тэд аяга таваг, хувцас, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл зэргийг өөрсдөө хийж зарж борлуулдаг.
Би төслийн ажлаар очих бүрдээ тэдний бүтээгдэхүүнийг худалдаж авдаг (инээв). Ингэж авсан зүйлээ Монгол руу ээж аавруугаа явуулдаг. Манай гэрт одоо дүрвэгсдийн гар бүтээл дүүрэн байдаг. Ингэж дүрвэгсдийн жижиг бизнесийг дэмждэг бөгөөд биднийг очиход тэд их баярладаг. Би дүрвэгсдийг зөвхөн хүндрэлтэй нөхцөлд байгаа хүмүүс гэж бодохоо больсон. Өөрсдийн ажил хөдөлмөртэй бүтээлтэй бидэнтэй л адилхан хүмүүс гэж хардаг. Ингэснээр төслөө хянахад ч шаардлага тавихад ч дөхөм шударга байдаг.
- Төслийнажлаардүрвэгсэддээрсарбүрочихуу, эсвэлулиралбүрочдогуу?
-Уганда улсад ажиллаж байхдаа долоо хоног тутамд очдог байсан бол одоо Германаас гурваас дөрвөн сар тутамд нэг очиж хяналт шалгалт хийдэг. Төслийн хүрээнд өгсөн бараа бүтээгдэхүүнийг зарим тохиолдолд зах дээр борлуулах эрсдэл байдаг тул хяналт шалгалт зайлшгүй шаардлагатай. Нөгөөдөр Этиоп улсыг зорих гээд бэлдэж байна. Мөн гурван сарын дараа Сири улсад ажиллах бөгөөд манай байгууллага 30 гаруй оронд ажилладаг тул жил бүр өөр өөр улс оронд очдог.

-Эхорондооирдэгүү?
-Цагаан сараар очих дуртай. Энэ жилийн цагаан сараар эх орондоо очиж, шинэлж ирсэн. Монгол орны уудам тал нутгийн тайван байдал үнэхээр сайхан санагддаг.
- Гадаададхэдэнжилажиллаж, амьдарчбайгаабэ?
-16 настайдаа Монголоос гарсан бөгөөд одоо 15 жил болж байна. АНУ-д 9, Уганда улсад 3, Германд 2 жил амьдарч байна. Аравдугаар ангиа төгсөөд гадагшаа явсан юм. Эцэг эх маань Германд ирж очдог тул гэр орноо санах асуудал төдийлөн бага (инээв).
- Хүүхэднасхаанаөнгөрсөнбэ?
Би хотын уугуул хүн. Хүүхэд насаа Зүүн салаа, Баянхошуунд өнгөрөөсөн бөгөөд 104-р сургуульд ихэнхи 10 жилээ өнгөрөөсөн.
- Хүүхэдбайхдааямармөрөөдөлтэйбайсанбэ?
-Гадагш явж суралцах мөрөөдөлтэй байсан. АНУ-ын соёл их таалагддаг байсан тул багаасаа англи хэл сурч эхэлсэн. Америкийн Найзууд гээд цувралыг үзэж Англи хэлээ сайжруулдаг байлаа. Бас номын сангаас салдаггүй хүүхэд байлаа. Энэ хичээл зүтгэлийнхээ ачаар бакалавр, магистрын зэргээ бүтэн тэтгэлгээр Америкт хамгаалсан. Багаасаа НҮБ-д ажилладаг, олон өөр орон дамжин аялдаг дипломатч болно гэж мөрөөдөж байсан бөгөөд одоо энэ мөрөөдлөө биелүүлж яваадаа сэтгэл хангалуун байдаг.
-Эцэгэхээсхэддүгээртбэ?
-Дөрвүүлээ. Хоёр ах, нэг эгчтэй. Бүгд гэр бүлтэй, өнөр өтгөн амьдарч байгаа. Нэг ах маань Японд ажиллаж амьдардаг. Манай гэр бүлээс бид хоёр л багаасаа гадагшаа явна гэсэн мөрөөдөлтэй байсан. Хоеулаа энэ мөрөөдлөө биелүүлж чадсандаа баяртай байдаг.
Намайг хэл сурч байх үед харьцангуй хүндрэл их байсан ч одоо интернетийн ачаар хэн ч хүссэн мэдээллээ олж, хаана суралцахаа мэдэх боломжтой болсон тул хэл сурах нь хавьгүй хялбар болжээ. Хүсэл эрмэлзэлтэй хэн ч суралцах боломжтой энэ цагт Монгол залуучууд ажлын зах зээлийг зөвхөн Монголоор хязгаарлаж битгий хараасай гэж хүсдэг. Хэлний мэдлэгтэй бол Монгол хүн хаана ч ажиллах боломжтой. Залуучууд Монголын зах зээлээр хязгаарлагдалгүй, илүү өргөнөөр сэтгэдэг байгаасай гэж бодож байна.

-Чөлөөтцагаарааюухийхдуртайбэ?
-Фитнесс хийх, зохиол бичих сонирхолтой. Одоо хоёр дахь бүтээл дээрээ ажиллаж байна. Анхны номоо таван жилийн өмнө өөрийн туулсан зүйл дээр үндэслэн бичсэн. Монгол болон олон улсад тулгамдаж байгаа нийгмийн асуудлаар ном, кино зохиол бичихийг эрмэлздэг тул одоо хамгийн ойр ажиллаж буй дүрвэгсдийн сэдвээр дараагийн номоо бичих бодолтой байгаа. Бас кино зохиол дээр ажиллаж байгаа.
-Ойрынзорилго?
-Хоёр дахь бүтээлээ бичиж дуусгаад уншигч болон үзэгчдэд хүргэх. Мөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгч болох сонирхолтой байгаа бөгөөд энэ хоёр зорилгын төлөө хичээж байна.
-Ярилцсанд баярлалаа.

