МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

Дотоодын жуулчдын түүвэр судалгаа хийжээ

"Дотоодын жуулчдын 2025 оны түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад нийт аялагчид аяллаа ихэвчлэн 4-7 хоногоор төлөвлөх хандлага хамгийн өндөр буюу 39.1 хувийг эзэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дотоодын жуулчдын түүвэр судалгаа хийжээ
Дотоодын жуулчдын түүвэр судалгаа хийжээ. Зураг: МҮОНРТ

"Дотоодын жуулчдын 2025 оны түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад нийт аялагчид аяллаа ихэвчлэн 4-7 хоногоор төлөвлөх хандлага хамгийн өндөр буюу 39.1 хувийг эзэлж байна.

Мөн 1-3 хоногийн аялал 34.4 хувь, 8-14 хоногийн аялал 18.4 хувь харин 15 ба түүнээс дээш хоногийн аялал харьцангуй бага байна.

Аялагчдын аялсан давтамжийг харвал 49.8 хувь нь 1 удаа, 31 хувь нь 2 удаа, 11.9 хувь нь 3 удаа, 4.2 хувь нь 4 удаа, 3 хувь нь 5 ба түүнээс дээш удаа тус тус аялсан байна.

Хуваалцах