МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Нийгэм

"Амжиж ариутга" аян үргэлжилж байна

БОУАӨЯ-наас хэрэгжүүлж буй хөрсний бохирдлыг бууруулах "Амжиж ариутга" аяны үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Амжиж ариутга" аян үргэлжилж байна
"Амжиж ариутга" аян үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

БОУАӨЯ-наас хэрэгжүүлж буй хөрсний бохирдлыг бууруулах "Амжиж ариутга" аян үргэлжилж байна.

Органик ялгадас хөрсөнд хуримтлагдах нь эмгэг төрүүлэгч нян, вирус, шимэгч хорхойн өндөг болон азот, фосфорын агууламжийг нэмэгдүүлж хөрсний бичил биетийн тэнцвэрийг алдагдуулан, өөрийгөө цэвэршүүлэх чадварыг бууруулдаг.

Нүхэн жорлон борооны усанд автах, халих эрсдэлтэй учир:
• Жорлонгийн эргэн тойронд ус орохоос хамгаалсан далан байгуулаарай.
• Борооны усыг холдуулах суваг гаргаарай.
• Нүх дүүрсэн бол ашиглахаа зогсоож, соруулж цэвэрлүүлээрэй.
• Нүхэн жорлонд био задлагчийг зааврын дагуу тогтмол хэрэглээрэй.
• Боломжтой бол хөрсөнд бохир нэвтрэхгүй, стандартын шаардлагад нийцсэн байгууламжаар шинэчлээрэй.

Хуваалцах