Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөхийг зөвлөв
Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөхийг зөвлөж байна.
Мэдээллийн алба

Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөхийг зөвлөж байна.
Шингэрүүлсэн шатдаг хий баллон, хоолой, холболтын бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах,
Шингэрүүлсэн шатдаг хий баллоныг нарны шууд тусгал, халуун орчин, ил галын эх үүсвэрээс хол байрлуулах, хадгалах, тээвэрлэх;
Шингэрүүлсэн шатдаг хий баллон, зуух ашиглах үед хийн үнэр мэдрэгдсэн тохиолдолд хийн эх үүсвэрийг салгах,
Хий алдсан тохиолдолд цахилгаан унтраалга ажиллуулахгүй, ил гал гаргахгүй байх
Цонх, хаалгаа нээж агаар сэлгэх,
Хугацаа нь дууссан, гэмтэлтэй баллон, тоног төхөөрөмжийг ашиглахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
