МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Ажлын байр, тендер
Ажлын байр

Олон нийтийн радиод найруулагч шалгаруулж авна

МҮОНРТБүтэн цаг

Нэмэлт мэдээлэл: Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл Дэлгэрэнгүй анкет, 1% цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/ Их дээд сургууль төгссөн диплом бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар Иргэний үнэмлэхийн хуулбар Өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан бол хийсэн уран бүтээлээ танилцуулах

Гүйцэтгэх үүрэг

  • Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод найруулагч шалгаруулж авна.

Тавигдах шаардлага

  • Тавигдах шаардлага:
  • Найруулагчаар болон жүжигчин мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх
  • Зохиол өгүүлэмжид тохирсон, өвөрмөц шинэлэг санаа шийдэл гаргаж орчны шилжих хөдөлгөөнийг дуу чимээний /шум/ ялгарлаар оновчтой илэрхийлэх, зохиомол дуугаралт /эффект/-ыг сонирхолтой шийдлээр ашиглах,
  • Зохиол бичвэрийн агуулгыг оновчтой хэсэгт нь хөгжмөөр тодотгож өгөх чадвартай байх
  • Дууны программ, пульт sound-картын холбоос микрофоны төрөл хэлбэрээр нь ангилан ашиглаж чаддаг байх
  • Багаар ажиллах чадвартай, шударга, харилцааны соёлтой, элдэв гаж зуршилгүй, ажилдаа дур сонирхолтой байх,
  • Гадаад хэлний мэдлэгтэй, дипломын голч оноо 80-аас дээш байх,
  • Монгол хэл зүйн найруулга, бичвэрийн боловсролтой байх