МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Соёл, спорт

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театр болон БНСУ-ын Үндэсний Азийн соёлын төв (ACC) хамтран бүтээн туурвисан “Долоон нар” (일곱 개의 태양) хүүхдийн жүжиг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гванжу хотноо нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ
Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театр болон БНСУ-ын Үндэсний Азийн соёлын төв (ACC) хамтран бүтээн туурвисан “Долоон нар” (일곱 개의 태양) хүүхдийн жүжиг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гванжу хотноо нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо.

Жүжгийн онцлог:

-Үйл явдал: "Эрхий мэргэн" домогоос сэдэвлэн бүтээсэн олон улсын хамтын ажиллагаат бүтээл

-Амьд хөгжим: Францын бөмбөрчин Реми Клеменсевич, Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөгжимчин Д.Буянтөлх, Солонгос үндэсний бөмбөрчин И Ынёб нар жүжгийн хөгжмийг тайзнаа амьд хөгжмөөр эгшиглүүлж, соёлын давтагдашгүй зохицлыг бий болгов.

-Гол дүрд: Эрхий мэргэний дүрд жүжигчин Х.Азбуян, Ганц сүүлтийн дүрд жүжигчин М.Жаргалан, Хараацайн дүрд БНСУ-ын жүжигчин Ким Жиюүн нар тоглолоо.

-Ерөнхий найруулагч: БНСУ-ын уран бүтээлч Ким Мин Жон (Kim Min-jung)

-Дараагийн зогсоол — Монгол Улс:

Үндэсний өв соёлоо дэлхийд сурталчилж буй уг жүжиг нь 2027 онд Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийж, Дархан, Эрдэнэт хотуудаар аялан тоглохоор төлөвлөж байна.

Хуваалцах