МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/5
Эдийн засаг

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн байна

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2024=100) 2026 оны 6 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 122.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 27.5 хувь, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн байна
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн байна. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2024=100) 2026 оны 6 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 122.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 27.5 хувь, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2026 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өсөхөд металлын хүдэр олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 48.8 хувь, бусад ашигт малтмал олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 41.3 хувь, уул уурхайн туслах үйл ажиллагааны үйлдвэрлэгчийн үнэ 28.5 хувь, нүүрс олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 16.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2026 оны 6 дугаар сард өмнөх сараас 2.1 хувиар өсөхөд нүүрс олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 4.1 хувь, уул уурхайн туслах үйл ажиллагааны үйлдвэрлэгчийн үнэ 1.8 хувиар өссөн нь голлон
нөлөөлжээ.

Хуваалцах